ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ 

#24/2023

Logo

Capital Insight

ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД

Онцлох ишлэл

Онцлох ишлэл

"Юунд хөрөнгө оруулсан, яагаад хөрөнгө оруулснаа

мэдэж байх нь чухал."

-Питер Линч

ОНЦЛОХ ШИНЖИЛГЭЭ

Холбооны нээлттэй зах зээлийн хорооны гишүүдийн (FOMC) эдийн засгийн төсөөлөл 2023 оны 2-р улирлын байдлаар дахин шинэчлэгдлээ. 


Тодруулбал, бодлого боловсруулагчдын эдийн засгийн өсөлтийн төсөөлөл 2023 онд өмнө нь 0.4% байсан бол 1.0% болж өссөн байна. Мөн бодлогын хүүгийн медиан төсөөлөл 2023 онд өмнөх төсөөллөөр 5.1% байсан бол шинэчилсэн төсөөллөөр 5.6% болж өссөн байна.


Нийт 18 бодлого боловсруулагч байгаагаас 12 нь бодлогын хүүг 2023 оны эцэс гэхэд 5.5%-5.75% болгохыг дэмжиж, медиан төсөөлөл 5.6% дээр тогтсон байна. Тиймээс ХНС 2023 онд дахин 2 удаа бодлогын хүүг 0.25%-иар өсгөх төлөвтэй байна.

Хувьцааны зах зээл

Гадаад зах зээлийн тойм

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Монгол улсын хувьцааны зах зээлийг илэрхийлэх жишиг индекс 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 36,515.81 нэгжид хүрч, 1.47%-ийн өсөлттэй хаагдлаа. Монголбанк Мөнгөний бодлогын хорооны 2023 оны 3 дугаар сарын 14, 15-ны өдрийн ээлжит хурлаар бодлогын хүүг 13%-д хэвээр хадгалах шийдвэр гаргасан билээ. Монголбанкны зорилтот инфляцын түвшин 6%-ийг (+,-2) харгалзан үзвэл Монголбанк 2023 он дуустал бодлогын хүүгээ бууруулахгүй байх төлөвтэй байна. 5-р сарын байдлаар Монгол улсын инфляцын түвшин 11.3% байна.


АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын эдийн засгийн өсөлтийн төсөөлөл нэмэгдэж буй болон 5-р сарын инфляцын түвшин бууралттай гарсан нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад эергээр нөлөөж улмаар АНУ-ын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, S&P 500 индекс 2.6%, DJIA индекс 1.2%, NASDAQ Composite индекс 3.2% тус тус өсөлттэй хаагдлаа. 

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын төв банк өнгөрөгч 7 хоногт бодлогын хүүгээ өсгөөгүй нь Европын хувьцааны зах зээл өсөлттэй байхад гол нөлөөг үзүүллээ. FTSE 100 индекс 1.1%, STOXX Europe 600 индекс 1.5%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа. Европын төв банк суурь хадгаламжийн хүүгээ 0.25%-иар нэмэгдүүлж 3.5%-д хүргэлээ. Уг хүүгийн түвшин нь сүүлийн 22 жилийн хамгийн өндөр түвшин болж байна. 

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Япон улсын хувьцааны зах зээлийн голлох индексүүд 7 хоногт өндөр өсөлтийг үзүүллээ. Тодруулбал, NIKKEI 225 индекс 4.5%, TOPIX индекс 3.4%-ийн өсөлтийг тус тус үзүүллээ. Япон улсын төв банк хүлээлтийн дагуу хэт сул Мөнгөний зөөлөн бодлогоо үргэлжлүүлэн баримтлах шийдвэр гаргасан нь зах зээлийн өсөлтөд гол нөлөөг үзүүллээ. 

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-ын төв банк бодлогын хүүгээ бууруулсантай холбоотойгоор тус улсын хувьцаанууд 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 1.3%, CSI 300 индекс 3.3%-ийн тус тус өсөлттэй байлаа. Пүрэв гарагт БНХАУ-ын Ардын Банк дунд хугацааны зээлийн хүүгээ 10 суурь нэгжээр бууруулж 2.65% болголоо. 

Дэлгэрэнгүй →

Бондын зах зээл

Онцлох ишлэл

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ: 2023 оны 6 дугаар сарын 12-ноос 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 1,402 ширхэг үнэт цаасыг 140,200,000 төгрөгөөр арилжаалсан байна.


ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Япон улсын төв банк 6-р сарын Мөнгөний бодлогын хурлаараа хэт сул зөөлөн мөнгөний бодлогоо хэвээр үлдээх шийдвэр гаргалаа. Тодруулбал, бодлогын хүүг -0.1%, 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөжийг 0.0%-д барих шийдвэрийг хэвээр хадгаллаа. Мөн 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөжийн муруйн хяналтын хүрээнд дээд хязгаарыг 0.5%-д хэвээр үлдээлээ. Үүнтэй холбоотойгоор Япон улсын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 0.41%-д хаагдлаа. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)

Дэлгэрэнгүй →

Эдийн засгийн мэдээ

Онцлох ишлэл

ЭЗХЯ: Өмнөх хэлэлцүүлгээс ирсэн 700 орчим саналын 60 хувийг Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд тусгасан

 2023.06.16 

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын эхний нээлттэй хэлэлцүүлгийн үеэр нийт 700 орчим санал ирсний 60 орчим хувийг нь тусгаж авсныг Эдийн засаг, Хөгжлийн яам мэдээлэв.


Дэлгэрэнгүй

Б.Жавхлан: 2023 оны төсвийн тодотгол орлого, зарлага хоёуланд нь хамаарч байна

 2023.06.13 

Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан Засгийн газар хүүхэд, ахмад настан, Төрийн албан хаагчдын орлогын баталгааг сайжруулах зорилгоор 2023 оны төсөвт тодотгол хийх төслийг  боловсруулж УИХ-ын байнгын хороод хэлэлцэж эхэллээ. 


Дэлгэрэнгүй

Хувьцаат компанийн мэдээ

Онцлох ишлэл

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БИРЖИЙН ТУХАЙ ХУУЛЬ ХЭРЭГЖИХТЭЙ ХОЛБОГДУУЛАН ЖУРМЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 2023.06.15 

“Монголын хөрөнгийн бирж”-ээс өнөөдөр /2023-06-15/ Үнэт цаасны компаниудын төлөөллийг хамруулан 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн хэрэгжилт, бэлтгэл ажлыг хангахтай холбогдуулан гаргаж буй журмын төслийн танилцуулга, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй